123/A, Miranda City Likaoli Prikano, Dope
+0989 7876 9865 9
+(090) 8765 86543 85
Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал нэмэгдсэн учраас дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүллээ. Ингэснээр өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш зургаан дүүргийн нийт 22 цэгт иргэдээс шинжилгээ авна.