Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Гол мэдээ nomun 23-02-2021 2280

Их аварга Хакүхо тэргүүтэй коронавирусээр халдварласан бөхчүүд бэлтгэлдээ орлоо

 

 

 

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын хацү башёгийн өмнө их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй 65 бөх коронавирусийн халдварын улмаас өнжсөн билээ. Улмаар сар гаруйн хугацаанд тусгаарлалтад байсан бөхчүүдээс дахин шинжилгээ авахад бүгдийнх нь хариу сөрөг гарчээ.

Тиймээс өчигдрөөс албан ёсоор бэлтгэлдээ орсон тухай "Киодо” агентлаг мэдээлсэн байна. Ирэх сарын 14-нд эхлэх Харү башёд ёкозүна, озэки зэрэг өндөр цолтой олон бөхийн хувь заяаг шийднэ.

Түүнчлэн доогуур зиндааны зарим сүмочийн хувьд ч онцлог башё байх юм. Тиймээс үзэгчид хүлээлт ихтэй, сүмочид урьдынхаа илүү ач холбогдол өгч байгаа аж. Коронавирусээр халдварласан бөхчүүдийг төлөөлж "Арашио” дэвжээний дээд зиндааны бөх Вакатакакагэ ярилцлага өгөхдөө "Бэлтгэлээ сайн хийж байгаа. Ирэх башёд сайн барилдах болно. Дэвжээн дээр юу хийж чаддагаа харуулахыг хүсч байна” гэжээ. Түүнээс гадна "Томозүна” дэвжээний бразил бөх Кайсэй "Юуны түрүүнд хурдхан формдоо ормоор байна” гэв.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Холбоотой мэдээ