Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Онцлох мэдээ Mongolcom 23-02-2021 2850

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 11.40-Д ВАКЦИНЫ АНХНЫ ТУНГ ХИЙЛГЭНЭ

 

 

Өчигдөр /2021.02.22/ өглөө Энэтхэг улсад үйлдвэрлэсэн АстраЗенека 150 мянган тун вакцин, орой БНХАУ-аас 300 000 тун Синофарм вакциныг манай улс хүлээн авсан. Харин ирэх долоо хоногт ОХУ-аас вакцин хүлээн авна. 

Тэгвэл вакцины хамгийн эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэхээ мэдэгдсэн. Тэрээр өнөөдөр /2021.02.23/ 11.40 буюу морь цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт вакцины анхны тунг хийлгэж, иргэдээ уриалах юм. Харин түүний дараа эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн вакцин тариулж иргэдээ уриална.

Манай улсын хувьд эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед газар дээр нь ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой зэрэг албан хаагчид хийлгэнэ.

эх сурвалж: Mass.mn


Холбоотой мэдээ