Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Дэлхий дахинд nomun 13-01-2021 900

Ким Жөн Ун цөмийн хүчин чадлаа бэхжүүлнэ гэж мэдэгдэв

 

 

 

БНАСАУ цөмийн тогтоон барих хүчээ бэхжүүлж, батлан хамгаалахын чадавхиа нэмэгдүүлсээр байх болно. Энэ тухай БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Пёньянд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын наймдугаар их хурлын хаалтын үеэр мэдэгджээ. "Бид цөмийн тогтоон барих хүчийг үргэлжлүүлэн бэхжүүлж, хамгийн хүчирхэг зэвсгийг бүтээхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Аливаа аюул заналхийллийг сөрөн зогсож, гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байх ёстой” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.


Түүнчлэн тэрбээр хурлын үеэр баталсан улс орны эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд цөхрөлтгүй тэмцэхийг уриалжээ.

 "Цаашдын социалист ололт амжилт нь хурлын шийдвэрүүд, тэр дундаа таван жилийн төлөвлөгөө хэрхэн биеллээ олохоос хамаарна” хэмээн Ким Жөн Ун онцлон тэмдэглэв. Түүнчлэн өөрийг нь Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэй сонгосонд нь хуралд оролцогчдод талархал илэрхийлэхийн сацуу өөрт нь агуу хүндэтгэл үзүүлснийг цохон тэмдэглэлээ. Өмнө нь энэ албан тушаалд өмнөх удирдагч Ким Жөн Ир "насаараа" хадагджээ.


Холбоотой мэдээ