Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Онцлох мэдээ nomun 20-11-2020 9780

Ерөнхийлөгчийн санал Ерөнхий сайдыг бухимдуулсан уу?

 
 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянган төгрөгийг бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр олгох саналыг Ерөнхий сайд У.Хүрэл­сүхэд тавьсан. Үүнийгээ энэ сарын 17-нд Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн юм. Ерөн­хийлөгчийн энэ санал Ерөнхий сайдыг нэлээд бухимдуулсан гэх мэдээлэл байна.
 
Учир нь тэрээр Ерөнхийлөгч өмнө нь тэтгэврийн зээл тэглэх зэрэг асуудлыг хамтраад шийдэж ирсэн. Гэтэл улсын эдийн засгийн чадамж, төсөв санхүүгийн хүрэлцээний бодит байдлыг мэдсээр байж улс төр хийлээ гэжээ.
 
Энэ бүхнээ Ерөнхийлөгчийг Засгийн газрын хуралдаанд орж очиход нь хэлсэн байна. Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөн­хий­лөгчийн санал биелэх ямар ч боломжгүй гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр, мөн олон нийтэд мэдээлэл өгөхдөө илэрхийлсэн юм.
 
Б.Дамдин-Очир
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ