Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Эдийн засаг nomun 22-10-2020 2970

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ

 

Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд нь олгож байгаа. Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг өгөхөөр иргэдийг 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа аравдугаар сарын 8-ны өдрөөс өмнө ebarimt системд бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас удаа дараа сануулж байсан юм.

НӨАТ-ын буцаан олголтыг хэзээнээс иргэдийн данс руу шилжүүлэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга Ц.Эрдэнэхүү "2020 оны III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас ажлын долоо хоногт багтаан хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу явуулах журамтай байдаг.

Энэ дагуу иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулан 2020 оны аравдугаар сарын 20-нд Сангийн яам руу илгээсэн.

Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлдэг дараалалтай.

Иргэд 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс өмнө ebarimt системд бүртгүүлээгүй бол III улирлын буцаан олголт олгогдохгүй" гэв.

Сангийн яам "НӨАТ-ын III улирлын буцаан олголтын санхүүжилт шийдэгдсэн. 2020 оны аравдугаар сарын 22-ноос иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ" гэсэн мэдээллийг өглөө.

2020 оны II улиралд 37.9 тэрбум төгрөгийг 882,866 иргэнд олгожээ.


Холбоотой мэдээ