Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Онцлох мэдээ nomun 25-09-2020 1800

Амласныг нэхье

 
 

МАН ээлжит сонгуулийн амлалтаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон боловсруулснаа  энэ сарын 10-нд  legalinfo эрх зүйн мэдээллийн нэгсэн системд бүрэн эхээр нь байршуулсан. Иргэдийн амьдралын гол үндэс болсон бага өртөгтэй  орон сууц, түрээсийн сууц хөтөлбөр хэрэгжүүлэх  нь энэ удаагийн Ардын намын онцлох амлалтын нэг байв. Ялангуяа Ж.Эрдэнэбатын үеэс эргэлтэд оруулсан Түрээсийн сууц хөтөлбөр Ардын намын рейтингийг ихэд өргөж ирсэн. 
Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлсэн бага өртөгтэй сууц, түрээсийн орон сууц нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа. Зорилтот бүлгийнхнийг хамруулсан Түрээсийн орон сууцнууд нь  стандарт бус. Үүнээс үүдэж рүүл мэндээоээ хохирсон гэх  өргөдөл, гомдол ХЭГ-ын дарга Л,Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт өнгөрсөн долоо хоногт хүрч, ид   чихийг  нь халууцуулж эхлээд байна. Орон нутгийн сонгууль угтан онцгүй мэдээлэл гарсанд Ардын нам яаралтай арга хэмжээ авч эхэлсэн. Засгийн газраас, холбогдох хяналт, шалгалтын байгууллагуудыг хамруулан  Ажлын хэсэг гаргаж  "Хангай” хотхон, "Буянт-Ухаа” хороололд үүссэн асуудлын мөрөөр шалгах үүрэг өгснийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.
 
Тодруулбал, "Хангай” хотхон, "Буянт-Ухаа” хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдсан зарим иргэнд  толгой өвдөх, даралт ихсэх шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгээр яваад онош нь олдохгүй  энэ хүрсэн байна. Гэтэл орон сууц нь стандартын  шаардлага хангахгүй,  агааржуулагчийг хоолойг  зөв хийгээгүй,  орон сууцны шалтнаас тааз хүртэлх хэмжээ 2.8 м байх ёстой атал 2.4-2.6 м-ээр хийж 12 давхар  барилгаас даруй 2-3 давхарыг  "хэмнэсэн” нь илэрчээ.  
 
Анх оруулахдаа м/кв-ын үнийг  1.280.000  гэж тооцсон атал одоо 1.850.000 болгож үнийг нэмсэн зэрэг зөрчил бас бүртгэгджээ. Үүнд иргэд бухимдахдаа   "Монголын төр зорилтот бүлгийнхнээр тохуурхаж байна” хэмээн гомдоллож буй юм. Тэгэхээр "Бага өртөгтэй орон сууц”, "Түрээсийн сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ, Анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн  хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулна гэсэн Ардын намын амлалт болгоомжлол дагуулж байна. Нөгөөтэйгүүр, МАН-ын амлалтад "Түрээсийн сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж бий. Гэтэл  Засгийн газрын хөтөлбөрт  "Бага өртөгтэй орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх, бага хүүтэйгээр орон сууцанд хамруулах гэхчлэн өөрчлөгдөж орж иржээ. Тэгэхээр бага орлоготой учраас хэчнээн бага хүүтэй ч гэсэн  зээл авах боломжгүй, НДШ төлдөггүй иргэд МАН-ын амласан орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжгүй болж байна.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Холбоотой мэдээ