Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Онцлох мэдээ nomun 21-09-2020 3030

Мандаж, бас мартагдаж яваа экс гишүүд

 

Мандаж, бас мартагдаж яваа экс гишүүд

 

М.Энхболдоор удирдуулсан МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж парламентад 65 суудал авч байлаа. Гэвч олдвол өлдөхийн зовлонд өртөж 65 гишүүнтэй бүдүүн бүлэг хагарч, хоёр хуваагдсан. Улмаар Засгийн газраа огцруулснаас гадна хоёр ч гишүүн (Д.Гантулга, Б.Батзориг) нь бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн юм. Ингээд үзвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаа МАН-ын хувьд муу түүх хадгалж үлдлээ. Гэсэн хэдий ч МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулж, Монгол Улс байнгын парламентын засаглалтай болсон 30 жилийн түүхэнд анх удаа найман жил дангаараа засгийн эрхийг барих болов. Ялалт байгуулсан 62 гишүүнийх нь 25 нь өмнөх парламентад байгаагүй. Харин үлдсэн 37 нь дахин нэр дэвшиж, улиран сонгогдсон гишүүд юм. МАН өмнөх парламентаас дараах 22 гишүүнээ дахин нэр дэвшүүлээгүй.

  1. Г.Солтан,
  2. М.Билэгт,
  3. Я.Содбаатар,
  4. Н.Амарзаяа,
  5. Л.Энхболд,
  6. Ч.Улаан,
  7. Н.Оюундарь,
  8. М.Энхболд,
  9. А. Сүхбат,
  10. Д.Гантулга,
  11. Д.Хаянхярваа,
  12. О.Содбилэг,
  13. Д.Дамба-Очир,
  14. Д.Оюунхорол,
  15. Ж.Энхбаяр,
  16. Б.Батзориг,
  17. Ө.Энхтүвшин,
  18. Д.Ганболд,
  19. А.Ундраа,
  20. Ц.Гарамжав,
  21. Д.Тэрбишдагва,
  22. Б.Ундармаа.

Харин дахин нэр дэвшсэн гишүүдээс зургаан нь сонгогдоогүй. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие даан нэр дэвшсэн нь ч ялалт байгуулж чадаагүй.

  1. О.Батнасан,
  2. Ц.Нямдорж,
  3. Ц.Цогзолмаа,
  4. Д.Лүндээжанцан,
  5. Л.Элдэв-Очир,
  6. Н.Номтойбаяр.

УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшээгүй, дэвшсэн ч сонгогдоогүй хүмүүсийн хувьд нам нь ялалт байгуулсан нь өөрсдөө ялалт байгуулснаас ялгаагүй явдал. Учир нь, албан тушаалд томилогдох, хууль шүүхийн байгууллагын өмнө эрх барьж буй намаараа хамгаалуулах боломж тэдэнд хадгалагдсаар байна. Зарим нь эхнээсээ албан тушаалд томилогдсон. Хэн хэн ямар албан тушаалд томилогдоод байгааг танилцуулъя.

  1. Я.Содбаатар-Шадар сайд,
  2. Л.Элдэв-Очир-Монгол Улсаас БНСУ-ын Бусан хотод суух консул,
  3. Д.Лүндээжанцан-УИХ-ын даргын ахлах зөвлөх,
  4. Ж.Энхбаяр-Ерөнхий сайдын ахлах зөвлөх,
  5. Ц.Нямдорж-Ерөнхий сайдын Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх.
  6. Ө.Энхтүвшин-Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар томилохыг Засгийн газар дэмжсэн тухай мэдээлэл бий.

Энэ мэтээр нам нь ялалт байгуулсны буянаар МАН-аас өмнөх парламентад сууж байсан гишүүд албан тушаалд томилогдсоор байна. Удахгүй эхлэх намрын чуулгаанаар 10 гаруй улсад суух Элчин сайдыг томилно. Тэр дунд Ө.Энхтүвшин тэргүүтэй экс гишүүдийн нэр орж ирэх биз ээ.

Ийнхүү УИХ-ын гишүүн болж чадаагүй ч түүнээс ялгаагүй эрх ямба эдлэх албан тушаалд томилогдон мандаж яваа экс гишүүд байгаа бол эсрэгээрээ чимээгүйхэн аж төрж, олон нийтэд мартагдаж яваа гишүүд ч байна. Бүр буцахдаа буруу замаар шороо тээж шоронгын хаалга татсан хүмүүс ч бий. Одоогийн байдлаар МАН-аас өмнөх парламентад сууж байсан долоон гишүүн нь шүүхээс ял сонсоод байгаа юм. Одоогийн байдлаар гэхийн учир нь, зарим экс гишүүнтэй холбоотой хэрэг хууль шүүхийн байгууллагад хянагдаж байгаа тухай мэдээлэл бий.   

  1. Д.Гантулга-хоёр,
  2. Б.Ундармаа-2.5,
  3. Г.Солтан-гурав,
  4. Д.Дамба-Очир-3.6,
  5. Н.Номтойбаяр-5.5,
  6. Ж.Эрдэнэбат-зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
  7. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг 40 сая төгрөгөөр торгуулж, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасуулсан.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN 

Холбоотой мэдээ