Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Мэдээ мэдээлэл nomun 19-09-2020 1710

Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

 

 


Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаад улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 2-3 хоногийн өмнө 11800 орчим байсан бол өнөөдөр 10803 болж буураад байна. Эдний тал нь буюу 5000 гаруй хүн БНСУ-д байгаа тул энэ сард Сөүл рүү дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1000 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр тооцсон. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн дунд санхүүгийн хүндрэлд орсон, тийзээ худалдаж авч чадахгүй хүмүүс бий. Энэ хүмүүсийн мэдээллийг Элчин сайдын яамнаас авч байгаа.

Тодорхой шаардлага шалгуур хангасан, үнэхээр санхүүгийн боломжгүйгээ нотолсон иргэдэд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ. Бид Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-тай өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хамтарч ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд манай улсын 80 орчим иргэний буцах зардалд нь засгийн газраас нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдсэн.

Энэ ажил ойрын хугацаанд хэрэгжих байх” гэв. Түүнчлэн гадаадаас ирж буй иргэдийн 49.2 хувийг бусад шалтгаантай гэх ангиллаар ирсэн хүмүүс эзэлж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр хэллээ.


Холбоотой мэдээ