Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Мэдээ мэдээлэл zulaa 17-09-2020 4470

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваныг тусгаарлалаа

 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваныг тусгаарлалаа

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар 2020 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд буцлаа.

Энэ нь цар тахлын үед хийгдэж байгаа тул халдвар хамгааллын дэглэм сахиулсан өндөр хэмжээний айлчлал болсон юм. Тэр утгаараа арга хэмжээг зохион байгуулахад оролцсон албаныхан болоод Гадаад харилцааны яамны ажилчид 14 хоног тусгаарлагдах аж.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын үеэрх уулзалтад оролцсон тул тусгаарлалтад орно. Гэхдээ 14 хоногийн тусгаарлалтын хугацаанд ОХУ руу айлчлах өдөр давхцаж байгаа тул Оросын тал зөвшөөрсөн тохиолдолд айлчлал хийхээр төлөвлөж байгаа аж. 


Холбоотой мэдээ