Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Мэдээ мэдээлэл nomun 14-09-2020 2730

Он дуустал гурван мянган хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна

 

 


Монголын хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооны мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооноос мэдээлэхдээ "Өнөөдрийн байдлаар 160 орчим хүүхэд харах төв үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд харах үйлчилгээ маргаашаас буюу есдүгээр сарын 15-наас хүүхдүүдээ авч эхэлнэ. Улсын хэмжээнд 2-3 нас хүртэлх 77 мянган хүүхэд байна. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсанаар төсөвт  хоёр тэрбум төгрөгийг суулгасан.  Энэ нь гурван мянган хүүхдэд он дуустал хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах төсөв. Хоёр тэрбум төгрөг бол 100 ортой, нэг цэцэрлэг барих мөнгө. Тэгэхээр хоёр тэрбум төгрөгөөр гурван мянган хүүхдийн асуудлыг шийдэх үү аль эсвэл 100 хүүхдийг нэг цэцэрлэгт хамруулах уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй” гэлээ.

Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооны төвийн тэргүүн н.Шүрэн-эрдэнэ "Хүүхэд харах үйлчилгээний 1000 гаруй багш нар нь бүгд сургуулийн өмнөх боловсролын дээд боловсролтой” хэмээв.  


Холбоотой мэдээ