Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Мэдээ мэдээлэл nomun 12-09-2020 1560

Уурхайд ажиллах 71 хятад иргэн хилээр орж иржээ

 

 


Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Сүхбаатар аймагт хөдөлмөр эрхлэхээр БНХАУ-ын 71 иргэн хилээр орж ирсэн байна. Одоогоор тэднийг мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тусгаарлалтад байгаа ажээ.

Дээрх тогтоолоор Сүхбаатар аймгийн хоёр уурхайд нийт 95 ажилтан орж ирэх ёстой юм байнаас одоогоор "Цайрт минерал" ХХК-д 56, Эм Эл цахиурт овоон уурхайд 15 хүн ирсэн. Ажилчид хилээр нэвтрэхдээ өөрийн улсдаа болон хилээр нэвтрээд шууд ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийн шинжилгээнд давхар хамрагдан, хариу нь хэвийн гэж гарсны үндсэн дээр Сүхбаатар аймагт хүргэгдэн иржээ. Одоо бүгд тус тусын уурхайн байранд тусгаарлагдаж байгаа аж.

Тусгаарлагдсанаас хойш долоо, 14 хоног тутамд коронавирусийн шинжилгээ авсан бөгөөд бүх хариу хэвийн буюу халдваргүй гэж гарчээ. 21 дэх хоног дээр дараагийн шинжилгээг хийх бөгөөд үүгээр мөн хэвийн гэж тогтоогдвол дээрх иргэд ажиглалтын байранд шилжих юм байна.


Холбоотой мэдээ