Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Мэдээ мэдээлэл nomun 06-08-2020 510

Тусгаарлалтанд байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргасаар байна

 

 

Тусгаарлагдаж байсан зургаан иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан байна.

Тодруулбал, Төв аймгийн Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчиж долдугаар сарын 18-ны өдөр архидан согтуурсан зөрчлийг аймгийн Цагдаагийн газар илрүүлжээ.

Мөн Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Х, Б нар долдугаар сарын 22-нд архидан согтуурсан тусгаарлах байрны журам зөрчсөн. Эдгээр зөрчил гаргасан иргэдийг зөрчил болон эрүүгийн хуулийн дагуу шийтгэнэ гэж ЦЕГ-ын хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан мэдээллээ. 


 

Холбоотой мэдээ