Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Дэлхий дахинд nomun 30-07-2020 300

Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ

 

 

Кэсон хотод коронавирусний халдвар дэгдсэн байж болзошгүй байгаатай холбогдуулан улс орноор аялахгүй байхыг БНАСАУ-ын эрх баригчид гадны дипломатуудад зөвлөжээ. Энэ тухай Пёньян хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдсан байна. 

Пёньян хотоос гарахгүй байх, олныг хамарсан арга хэмжээ явуулах, олон хүн бөөгнөрсөн газар явахаас татгалзах, таваас илүү хүн нэг дор цугларч хотоор зугаалахаас зайлсхийх, хот руу орохдоо амны хаалтаа зүүх шаардлагыг чанд сахихыг эрх баригчид гадны дипломатууд зөвлөжээ.

Ард түмний аюулгүй, амар тайван байдлыг хангахын тулд дипломат ажилтнууд болон төлөөлөгчийн газрууд Засгийн газраас тогтоосон түгшүүрийн онцгой түвшний статусын дагуу хэв журмыг ухамсартайгаар дагаж мөрдөнө гэж найдаж байна хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны протоколын албаны мэдэгдэлд дурджээ. 

БНСУ-аас хууль бусаар хил давсан этгээдэд коронавирусний халдварт өвчний шинж тэмдгүүд ажиглагдсан тухай эрх баригчид 7 дугаар сарын 26-нд мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Кэсон хотод 7 дугаар сарын 24-нөөс эхлэн хөл хорионы хатуу дэглэмийг нэвтрүүлжээ. Мөн БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нөхцөл байдлыг хэлэлцэхээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны шуурхай хуралдааныг явуулсан байна. Энэ үеэрээ тэрбээр коронавирусний тархалтаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмд шилжиж болзошгүй тухай мэдэгдсэн байна.


 

Холбоотой мэдээ