Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Онцлох мэдээ Tulgaa 19-06-2020 3150

С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН, Д.ГАНБОЛД НАРЫГ ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

 

"Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдох хэргийн шүүх хуралдаан болж, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорихоор боллоо.

Тэднийг өмнөх шүүх хуралдаанаар авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг биелүүлээгүй гэх үндэслэлээр цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дотроос одоогоор зургаан хүн хоригдож байна.

Мөн Ерөнхий сайд асан С.Баярт 525 сая төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, бусад шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. Шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нарын зарим нь ирээгүй тул тэднийг албадан ирүүлэхээр гэм буруугийн шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны өдөр товлолоо.


Холбоотой мэдээ