Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Онцлох мэдээ zulaa 24-01-2020 1800

Ард түмэнгүйгээр та нар хэн юм бэ

 

Ард түмэнгүйгээр та нар хэн юм бэ

 

Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг үг юутай үнэн. Өнөөгийн Засгийн газрын байж байгааг харахад олон хүүхэд гаргачхаад өөр хооронд нь нэрийг нь сольж дуудан уймардаг, ажил анхиа муутай, тунхуутай цай дундаа тавьчихаад хов ярьж, илүү харж, билүү долоох дөхсөн тиймэрхүү л дүр зураг харагддаг.

Хоёрдугаар сарын 1-нээс өмнө  амжуулах ажил их байгаа тул  улс орноо гадаад дотоод орчноо ч анзаарах сөгөөгүй байгаа нь мэдээж.

Өнөөдөр та нөхөд олон сайхан шинэ хууль дүрэм журам баталлаа ч ард түмэнгүйгээр хэн юм бэ. Ард түмэн  чинь  утаа, томуу, тоосонцор гуравт өнөөдөр туйлдаж гүйцлээ.

Аль аль нь эдийн засгийн хямралд ард иргэдийг  өртүүлж сөхрүүлж байна.

Томуугаа эмчлэхийн тулд  1-2 төрлийн эмийг 3 хоног уугаад  солино. Дахиад 1-2 төрлийн эмийг дахин 3 хоног ууна. Нэг талаараа  короновиурс биш гээд байгаа ч мутац хэлбэртэй болчихсон энэ өвчин Томуу, томуу төст өвчин мөн үү гэдэг нь том асуудал.

Хил гааль нь чанга өмнөд хөршид 17 хүн хорвоог орхилоо. Хойд хөршид 1 тохиолд бүртгэгдлээ. Замын-Үүдээр сэжигтэй 2  хүн орж ирлээ. Энэ мэтээр улс орны асуудал өчнөө байхад хуралдаад л, цаг нартай уралдан болсон болоогүй хуулийг ногоон гэрлээр сүнгэнүүлээд л...

Уг та нарын батлаад байгаа тэр хуулийг ард түмэн хэрэгжүүлнэ. Тиймээс та нар ард түмэнгүйгээр хэн юм бэ.

 

Холбоотой мэдээ