Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

ДУУ НЬ НАМССАН ДУУНААС ХУРДАН ОНГОЦ

Хуваалцах:

Сүүлийн хагас зууны турш инженерүүд онгоцны хэлбэрийг өөрчлөх нь түүний агаар зүсэлт, дуу чимээний түвшинд нөлөөлөх магадлалтай эсэхийг судалсаар байгаа боловч саяхнаас л энэхүү тооцооллыг хийх боломжтой хүчирхэг компьютерууд тэдний гар дээр очсон билээ.
  2022 онд АНУ-ын NASA агентлагийн X-59 QueSST (Quiet Supersonic Technology) хөлөг анхны нислэгээ хийх төлөвлөгөөтэй  байгаа аж. Хамгийн сонирхолтой нь энэ туршилт хуурай газар дээгүүр нисэх үед хийгдэх бөгөөд Калифорни мужийн Эдвардс агаарын хүчний бааз дээр хийгдэх байна. Иргэний агаарын тээвэрт дуунаас хурдан онгоц цорын ганц ашиглагддаг байсан нь “Concorde” хөлөг бөгөөд түүнийг хуурай газар дээгүүр нисч байх үедээ дуунаас өндөр хурд гаргахыг зөвшөөрдөггүй байжээ.
   Тэгвэл X-59 хөлгийн дуу чимээ нь Concorde-оос найм дахин бага бөгөөд алсад нүргэлэх аянгын дуу чимээ адил бөглүү байх болно гэсэн хүлээлт инженерүүдийн дунд үүсээд байгаа юм. Хэрэв энэ туршилт амжилттай болвол иргэний агаарын тээврийн онгоцуудыг хуурай газар дээгүүр нисэхдээ дууны хурдаас илүү хурдтай нисэхийг зөвшөөрөх магадлал өндөр байгаа бөгөөд ингэж гэмээнэ иргэний агаарын тээврийн салбарт түүхэн шинэ хуудсыг нээх болно.
скачать dle 12.0