Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

“Rio Tinto”, “Turquoise Hill” зарчмын тохиролцоонд хүрчээ

Хуваалцах:

“Rio Tinto”, “Turquoise Hill” зарчмын тохиролцоонд хүрчээ

 

“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн 49 орчим хувийн хувьцааг нэгж бүрийг нь 43 канад доллароор худалдан авах зарчмын тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, “Turquoise Hill” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд компанийн 49 хувийн хувьцааг 3.3 тэрбум орчим ам.доллараар үнэлсэн байна.

 

“Turquoise Hill”-ийн нэгж хувьцааг 43 канад доллароор худалдан авах санал нь компанийн үлдсэн хувьцааг худалдан авах санал гаргах өдрөөс нэг хоногийн өмнөх өдрийн /2022 оны гуравдугаар сарын 11/ ханшаас /25.68 канад доллар/ 67 хувиар, Монголын Засгийн газар, “Turquoise Hill”, “Rio Tinto” Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээс нэг хоногийн өмнөх өдрийн /2022 оны нэгдүгээр сарын 24/ ханшаас /19.12 канад доллар/ 125 хувиар өндөр үнэлгээ юм.

 

Ингэснээр “Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд санал хураалт явуулахаар болж байгаа бөгөөд дээрх саналыг батлахад хувьцаа эзэмшигчдийн олонхын санал шаардлагатай юм. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд хийх төлөвтэй байна.

 

“Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм хэлэхдээ, “Rio Tinto” Монгол Улсын Засгийн газартай шууд түншлэн ажиллахад ач холбогдол өгч байгааг тодотгоод, энэхүү хэлцэл нь гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байгаа энэ үед компанийн засаглалыг хялбаршуулан, үр ашгийг дээшлүүлэх, улмаар Оюутолгой төсөл урт хугацаанд амжилттай хэрэгжих санхүүжилтийн баталгааг бий болгоно” гэв.

 

“Rio Tinto”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдын хувьд, “Энэхүү хэлцэл нь Оюутолгойн эзэмшлийн бүтцийг хялбаршуулахын сацуу “Rio Tinto” компанийг бүх оролцогч талуудад урт хугацааны өгөөжийг бий болгохын тулд “Эрдэнэс Оюутолгой” болон Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллахад түлхүү анхаарах боломжийг бүрдүүлж байна” гэж мэдэгджээ.

скачать dle 12.0